Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

ЕРӨНХИЙ САЙДЫН САНААЧЛАГААР ХЭРЭГЖИЖ БУЙ "ХАЙРТАЙ" СОЁН ГЭГЭЭРЛИЙН АЯНЫ ХҮРЭЭНД "ХУРД" ХАМТЛАГ ДОРНОД АЙМАГТ ИРЛЭЭ

2019-06-28 09:32

Хэрэв хөгжим хайрыг тэтгэдэг юм бол үүнийг л түгээе" гэсэн уриатай 25 жилийн түүхт "Хурд" хамтлаг "Хайртай" соён гэгээрүүлэх аяныг Ерөнхий сайдын санаачлалаар 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдөр эхлүүллээ.

Монгол эрчүүдэд зөв хариуцлагатай амьдрал, жинхэнэ хайранд уриалахад тус аяны гол зорилго оршино. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн үндэсний зөвлөлийн 2019-2020 онд хэрэгжүүлэх соён гэгээрүүлэх ажлын нэг нь уг арга хэмжээ ажээ.

Хурд хамтлагийн аяны хүрээнд нийт 21 аймагт үнэ төлбөргүй тоглолт хийхээс гадна гэр бүлүүдэд болон, эрчүүд, залуучуу, хөвгүүдэд соён гэгээрлийн олон уулзалт, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөгджээ. "Хурд - Хайртай!" соён гэгээрлийн аян Улс орон даяар 2019 оны зургаадугаар сарын 26-ны өдрөөс зүүн бүсийн нутгуудаас эхэллээ. 2019 оны 06 сарын 27-ны өдөр Хурд хамтлаг "Хайртай аяны" хамт Дорнод аймгийн Чойбалсан хотод ирлээ. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон Чойбалсан хотын иргэд, ахмад дайчид, албан хаагчид Монгол дайчдын хөшөөнд угтан авсан юм. Хүндэт зочиддоо цэцэг гардуулж, "Дорнын бүжиг" клуб, Чулуунхороот сумын "Улыбка" чуулгын хүүхэд багачууд дуу, бүжгээр ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улсын Ерѳнхий сайдын ивээл дор хэрэгжиж буй "ХАЙРТАЙ" соён гэгээрлийн аяны баг аймгийн Засаг даргын Тамгын газарт ажил хэрэгч, чин сэтгэлийн уулзалт зохион байгууллаа.
Багийн бүрэлдэхүүнд Хурд хамтлаг-ийн уран бүтээлчдээс гадна 40 гаруй гишүүд багтсан бѳгѳѳд маргааш буюу 28-ны баасан гаригт:
09:30 цагт "Эр хүний ноён нуруу" сэдэвт лекц-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн тѳвд (хууль хүчний байгууллагууд, МЗХолбооны тѳлѳѳлѳлд)
14:00-16:00 цагт "Хѳвгүүдийн уулзалт"-Хѳгжимт драмын театрт (Ѳсвѳр насны хѳвгүүдэд),
16:30-18:30 цагт "Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан"-Хѳгжимт драмын театрт (эцэг эхчүүдэд),
19:00 цагт "Эх орны хийморь" тоглолт-Тусгаар тогтнолын талбайд (иргэдэд) тус тус зохион байгуулагдах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар