Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 6 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР 31 855 ГА ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙГДЖЭЭ

2019-06-24 16:54

Газар тариалангийн салбар аймгийн хэмжээнд 20 530 га-д үр тариа, үүнээс 16480 га-д улаан буудай, 157,8 га-д төмс, хүнсний ногоо 100,8 га-д, малын тэжээл 5266 га-д, тосны ургамал 5800 га-д, бусад үр тариа 4050 га-д нийтдээ 31 855 га-д тариалалт хийсэн байна. 6 дугаар сарын 20-ны байдлаар үр тарианы тариалалтын ажлын явц 100 хувь, төмс 87,6 хувь, хүнсний ногоо 59,3 хувьтай явж байгаа бөгөөд тариалалтын төлөвлөгөөг 2018 оныхтой харьцуулахад хүнсний ногоо 32 га талбайгаар нэмэгджээ. Хаврын тариалалтад 14 сумын 20 гаруй аж ахуйн нэгж, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 25 аж ахуйн нэгж, хоршоо, 9 агро парк, 737 өрхийн тариаланчид ажиллаж байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 4 аж ахуйн нэгжид 466 тонн үрийн буудайг 30 хувь, 6 аж ахуйн нэгжид 96,2 тн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож хаврын тариалалтыг гүйцэтгэж байгаа юм. www.dornod.gov.mn


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар