Чойбалсан, Дорнод
 
 

"ГЭРЭЭТ МАЛЧИН"" ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАГСДАД ЗОРИУЛСАН ХӨТӨЛБӨРИЙГ ТУРШИХ СУРГАЛТЫГ ЯВУУЛЖ БАЙНА

2019-06-21 09:49

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас санаачлан Европын холбооны SECIM төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд анх удаа Гэрээт малчин төслийг хэрэгжүүлж эхэллээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамрагдах малчид, малчин ажил олгогчийн төлөөллийг хамруулан малчдын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, мал маллах ардын уламжлалт арга ухааны сургалтыг ард түмний Гавьяат багш С. Дамбий манай аймагт урилгаар ирж зохион байгуулж байна. Сургалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М. Бадамсүрэн оролцож хэлсэн үгэндээ "Монгол цагаан гэртэйгээ олон зуун жилийн турш нүүдэлчин соёл ахуйгаа уламжлан ирсэн малчин түмэн маань улс орны тусгаар тогтнолын баталгаа юм. Манай орны хувьд мал аж ахуйн салбар бол эдийн засгийн хөшүүрэг төдийгүй тэргүүлэх салбар. Тиймдээ ч ажил олгогч, малчин хоёрын хооронд хөдөлмөрийн тухай хуулиар гэрээ байгуулан ажиллах нь цаашид мал аж ахуйн салбарт ажиллагсдын тоог нэмэгдүүлэх сайн талтай. Үүний зэрэгцээ манай аймагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг орон нутгийн онцлогт тааруулан нутагшуулж, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр үр дүнд хүрэх юм” гэдгийг онцоллоо. Уг сургалтад Хэрлэн, Булган, Баяндун, Гурванзагал, Чойбалсан, Чулуунхороот, Цагаан-Овоо сумын 25 залуу малчин хамрагдаж байна.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар