Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ТЭРГҮҮТЭЙ ХУУЛЬ САНААЧЛАГЧИД 21 АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ АНХНЫ ВИДЕО ХУРЛАА ХИЙЛЭЭ

2019-06-17 20:09

“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал оролцоог хангах тухай” Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй Улсын Их Хурлын ажлын хэсгээс 21 аймаг, нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудтай өнөөдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр анхны видео хурал хийлээ. Цахим хуралд Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, төлөөлөгчид, аймгийн төрийн захиргааны байгууллагын удирдлагууд оролцов. Улсын Их Хурлын ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, төслийн талаар иргэдийн саналыг аван хэлэлцүүлэг зохиох, ард иргэдийг мэдээллээр хангах “Иргэдээ сонсъё” аяныг аймаг, орон нутагт зохион байгуулах чиглэлийг аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нарт үүрэг болголоо. www.dornod.gov.mn


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар