Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

“ОРОН НУТГИЙН ЗАМ, ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ-2019” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН 3 САРЫН ХУГАЦААТАЙ УЛС ОРОН ДАЯАР ЯВАГДАНА

2019-06-17 16:29


Цагдаагийн ерөнхий газар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран “Орон нутгийн зам, хөдөлгөөний соёл-2019” нэгдсэн арга хэмжээг улс даяар өнөөдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд аялал зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан аймгаас гарсан хатуу хучилттай зам цаашлаад шороон хучилттай замуудад Эрүүл мэндийн байгууллага, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар мөн авто тээврийн байцаагч нартай хамтарсан хяналтын байнгын постуудыг ажиллуулна. Мөн аймгийн Авто тээврийн төвөөс Оюутан тээвэр нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн ба хууль бус тээврийн хэрэгслүүдэд анхаарал тавьж ажиллахаар болжээ.
Монгол улсын хэмжээнд эхний 5 сарын байдлаар зам тээврийн ослоор 130 хүн амь насаа алдсан бол үүний 93 хувь нь хөдөө орон нутгийн замд гарчээ. Дорнод аймагт 2019 оны эхний 6 сарын байдлаар зам тээврийн осол-94, хэрэг буюу гэмтсэн тохиолдол 25 бүртгэгдсэн байна. Үүнээс 17 хүн гэмтэж 8 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Үүний нэг нь 0-5 насны хүүхэд байсан байна. Өнгөрсөн оныхтой харьцуулахад 1 нэгжээр буурсан боловч Дорнод аймаг цаашлаад нэг гэр бүлийн 8 хүн золгүй байдлаар зам тээврийн ослоос болж нас барсан хэрэг гарлаа.
Яагаад осол аваар гарч буй шалтгааныг Цагдаагийн байгууллагаас судалхад иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мөн өөрсдийн анхаарал болгоомжгүйгээс болж энэ харамсалтай осол, гэмт хэргүүд үүдэн гардаг юм. Орон нутаг хооронд зорчихдоо цагийн менежменттэй шөнө оройн цагаар замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг санууллаа. Мөн хамгаалалтын суудлын бүсээ зүүж хэвшье гэж уриалж байна.
www.dornod.gov.mn



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар