Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ БУРУУ ТЭЭВЭРЛЭСЭН ТОХИОЛДОЛД АЛБАДАН СУРГАЛТАД ХАМРУУЛНА

2019-06-14 20:30

Монгол улсын хэмжээнд хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Бяцхан зорчигч” арга хэмжээ Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Дорнод аймгийн хэмжээнд хүүхдээ буруу тээвэрлэсэн ялангуяа урд талын суудалд өвөр дээрээ авч явсан тохиолдолд, цонхоор шагайж харуулсан, зориулалтын суудалгүй тээвэрлэсэн, аюулгүйн бүс зүүлгээгүй гэх мэт хүүхдийг буруу тээвэрлэсэн энэ зөрчлүүдэд цагдаагийн байгууллагаас арга хэмжээ тооцохоосоо урьдчилаад зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл буюу эцэг эхчүүдийг нь товлосон 7 хоногт хоёр өдрийн албадан сургалтад суулгах юм. Тиймээс хүүхдүүдээ зөв тээвэрлэн насны онцлогт нь тохирсон машины зориулалтын суудалд нь суулгаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. www.dornod.gov.mn


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар