Чойбалсан, Дорнод
 
 

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ШИНЭ АРГА ЗҮЙ НЭВТРҮҮЛНЭ

2019-06-11 13:10

Манай аймаг 2018 онд анх удаа “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгаа”-тай болсонтой холбогдуулан аймгийн Засаг дарга бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн Зөвлөлийн дарга М.Бадамсүрэнгээс өгсөн чиглэлийн дагуу судалгаанд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй ажлуудыг тус газраас зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Хэрлэн сумын багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудад багийн иргэдийн оролцоог хэрхэн хангаж хамтран ажиллах талаар #5шинэ_арга_хэмжээг танилцуулж, мэдээлэл өглөө. #Шинэ_арга_хэмжээнүүдийг_товч_танилцуулбал: 1. #Масс_мессэж_үйлчилгээ /Нээлттэй ажлын байр иргэдийн гар утсанд сард 2 удаа очно/ 2. #Гар_утасны_аппликейшн /Иргэд ухаалаг гар утаснаасаа ажлын байрны мэдээллийг харах боломжтой болно/ 3. #Хөдөлмөрийн_сэтгэлзүйч /Иргэдэд хөдөлмөрийн хүмүүжил төлөвшихөд туслана, ажил олгогчтой харилцана./ 4. #Ажлын_байранд_дасан_зохицох, дадлагажуулах арга хэмжээ / Шинэ ажилтанг ажлын байрандаа дасан зохицоход туслах/ 5.#Хөгжлийн_бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг хадгалах, /Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байранд аюулгүй ирж, очих нөхцлийг хангана/ Энэхүү арга хэмжээг "Монгол улсад ажлын байрыг нэмэгдүүлэх SECIM төсөл"-тэй хамтран 2019 онд туршилтаар хэрэгжүүлэхээр боллоо.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар