Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

“ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 1917 ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧЛЭВ

2019-06-11 13:06

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг манай аймаг 2019 оны 4 дүгээр сарын 17-ноос эхлэн хэрэгжүүлж, 6 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 1917 хүүхдийг үзлэг, эмчилгээнд хамруулаад байна. Дээрх хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдэд амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах замаар тухайн хүүхдийн шүдний өвчлөл их, багаас хамаарахгүйгээр эмчилгээнд хамрагдсан хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэх үүрэгтэй ажиллажээ. Манай аймгийн хэмжээнд шүдний 4 эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Гандент эмнэлэг-357, БЭСҮ эмнэлэг-437, Супердэнт эмнэлэг-562, Фамили смайл эмнэлэг-561 хүүхэд тус тус хүлээн авч үзлэг, эмчилгээнд хамрууллаа. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийн шүдний өвчлөлийг эрүүлжүүлсэн үзүүлэлтээрээ манай аймаг улсын хэмжээнд 3 дугаарт эрэмбэлэгдээд байна. www.dornod.gov.mn


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар