Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ГҮҮРҮҮДИЙН ЗАСВАРЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХУГАЦААНДАА ГҮЙЦЭТГЭН, ЗАСВАРЛАЖ ДУУСГАХ ЧИГЛЭЛИЙГ ӨГЛӨӨ

2019-06-11 13:05

Энэ жил Дорнод аймгийн Хэрлэн гол дээрх гурван гүүрэнд улс болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр их засвар болон засвар арчлалтын ажлууд хийгдэнэ. Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн гүйцэтгэгч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзан, ажлыг яаралтай эхлүүлж, хүн хүч, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгаж, ажлыг эрчимжүүлж, түргэн шуурхай хугацаандаа гүйцэтгэн ашиглалтад оруулж, засварлаж дуусгах чиглэлийг өглөө. Ялалт гүүр буюу зүүн цементэн гүүрийн тухайд энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засварын ажил хийгдэх бөгөөд гүйцэтгэгчээр "ЗМЗ" ХХК шалгарч ажлаа эхлэхэд бэлэн болоод байна. Их засварын ажлыг 2019 оны 06 дугаар сарын 15-с 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус гүүрний хөдөлгөөнийг бүрэн хааж хийх юм. Хэрлэн голын дунд гүүр буюу модон гүүрийг засварын ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр "Сарнайт" ХХК компани гүйцэтгэх бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 04-14-ыг хүртлэх 10 хоногийн хугацаанд засварын ажлыг төлөвлөгөөний дагуу хийж дуусгана. Харин улс төсвийн хөрөнгө оруулалтаар баруун цементэн гүүрний засвар арчлалтыг "Дорнод авто зам" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажил 2019 оны 05 дугаар сарын 24 эхлэн 2019 оны 06 дугаар сарын 24-ны хугацаанд хөдөлгөөний нэг чигийг хааж засвар арчлалтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Иймд ард иргэд, жолооч та бүхэн тус гүүрүүдээр зорчихдоо хэсэгчлэн хаасан хугацааг анхаарч, тус чиглэлийн хөдөлгөөнд оролцоно уу!


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар