Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

ГАЗРЫН ТОСНЫ 19 ДҮГЭЭР ТАЛБАЙГААС БАЯНХОШУУ ХИЛИЙН БООМТ ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫН АЖЛЫГ "АВТО АГРО" ХХК ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХЭЭР БОЛЛОО

2019-06-11 13:02

Аймгийн Засаг дарга М. Бадамсүрэн байгаль орчны нөхөн сэргээлтийн болон бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг нээлттэй сонгон шалгаруулах шаардлагыг удаа дараа хүргүүлсний дагуу Петрочайна Дачин Тамсаг компани тендер шалгаруулалтаа олон нийтэд нээлттэй байдлаар зарласнаар орон нутгийн компаниудад ажил гүйцэтгэх боломжийг нээж өглөө. Тодруулбал, тус компаниас зарласан тендерт орон нутгаас анх удаа "Авто агро" ХХК шалгарч Тосон-Уул 19 дүгээр талбайгаас Баянхошуу боомт чиглэлийн 210 км хатуу хучилттай авто замын 156 км замд засвар арчлалтын ажлыг 1 жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр боллоо.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар