Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ, ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2019-06-05 22:13

БОАЖЯ-наас 21 аймагт “Аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж тогооч, зочид хүлээн авагч, өрөө-гэрийн үйлчлэгч, зөөгч, бартендер, бариста, хаалгач, зөөгч зэрэг 10 мэргэжлээр сургалт явуулж байна. Дорнод аймаг дахь сургалт өнөөдөр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм. Сургалтыг аймгийн БОАЖГ-аас удирдан мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалт үнэ төлбөргүй аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж буй боловсон хүчин болон хөдөлмөр эрхлээгүй иргэдийг хамруулж ажлын байраар хангах зорилготой юм. Дорнод аймаг 2019 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан бөгөөд аялагчдад үйлчлэх зочид буудал, зоогийн газрын стандартыг дээшлүүлэх, амралт, зугаалга, түүх, дурсгалын газраар дагуулаад явах хөтчийг чадавхжуулснаар жуулчдын тоог нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм. www.dornod.gov.mn


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар