Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

ЗҮҮН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ГАЛ УНТРААХ ТЕХНИКИЙН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

2019-06-05 22:12

Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээн энэ сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тэмцээний нээлтэд аймгийн Засаг дарга М. Бадамсүрэн оролцож нийт баг тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ. Тэмцээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн нийт 10 багийн 128 тамирчин довтолгооны шатны, 4х100 метрийн буухиа гүйлт, саадтай 100 метр гүйлт, байлдааны тархалтын гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж хурд, хүч, авхаалж самбаагаа сорих юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Дорнод аймгийн Биеийн тамир спортын газар болон Улаанбаатар хотоос уригдан ирсэн 10 гаруй шүүгч ажиллаж байна. Энэхүү тэмцээнийг 1956 оноос хойш хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулж эхэлсэн бөгөөд манай аймгийн хувьд найм дахь удаагаа амжилттай зохион байгуулж байна. Тэмцээнд амжилттай оролцож шалгарсан баг, тамирчид улс болон дэлхийн хэмжээний тэмцээнд оролцох эрх авах боломж нээгдэх юм. Зүүн бүсийн Онцгой байдлын алба хаагчдын дундаас олон улсын хэмжээний мастер 4, спортын мастер 34, дэд мастер зэрэгтэй 14 тамирчин төрөн гарчээ. www.dornod.gov.mn


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар