Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

АЙМГИЙН ТӨВД ШИНЭЭР БАРИГДАХ 5.5 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

2019-06-05 22:11

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон Засаг даргын дэргэдэх Хот байгуулалтын орон тооны бус зөвлөлийн гишүүд, авто замын тендерт шалгарсан “ Арц Суврага" ХХК-ны төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Манай аймагт улсын төсвийн 10,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Бумбатын дөрвөн замын уулзвараас Нисэх, Төмөр замын уулзвар хүртэл явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлэгтэй, хоёр урсгалтай, дөрвөн эгнээ бүхий 5.5 км хатуу хучилттай авто зам шинээр баригдана. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Арц Суврага" ХХК-ны хийхээр төлөвлөсөн болон хүндрэлтэй асуудлуудыг сонсож удирдлагуудаас санал аван шийдвэр, гарцуудыг ярилцлаа. Мөн авто замыг гүйцэтгэх компанид замын ажлыг сургууль, цэцэрлэгийн орчмын бүсээс эхлэх, замын ажлыг чанартай, стандартын дагуу хийж гүйцэтгэхийг анхааруулж, ашиглагч тал болох орон нутгийн зүгээс хамааралтай бүх зүйл дээр анхаарч хамтарч ажиллах болно гэдгээ хэллээ. Замын ажил хийгдэж эхлэхэд одоо байгаа замыг түр хаахтай холбогдуулан шинээр түр замуудыг нээх, үүнтэй холбоотойгоор хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, иргэдэд хүндрэлгүйгээр замын хөдөлгөөний зохицуулалт хийх талаар Зам тээврийн газар, Цагдаагийн газрын дарга нарт үүрэг чиглэл өгсөн. “Арц Суврага" ХХК нь 1999 онд байгуулагдсан бөгөөд 2000 оноос Барилга угсралтын чиглэлээр 2004 оноос Замын барилга, Гүүр хоолойн угсралт, Газрын хэвлийн нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг юм. www.dornod.gov.mn


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар