Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

ХҮҮХДИЙН БАЯРЫН ӨДӨР ЧОЙБАЛСАН ХОТЫН ТӨВ ХЭСГИЙН ЗАРИМ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХЯЗГААРЛАХААР БОЛЛОО

2019-05-31 20:48

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр аймгийн Засаг даргаас аймгийн Цагдаагийн газарт өгсөн чиглэлийн дагуу Чойбалсан хотын төвийн хэсгийн авто замын хөдөлгөөнийг зарим газарт түр хязгаарлахаар боллоо. Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Тусгаар тогтнолын талбайд 06 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулагдахтай холбогдуулан хүүхдийг болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Чойбалсангийн гудамжны баруун гэрлэн дохиогүй уулзвараас Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Цагдаагийн хяналтын 1 дүгээр постын уулзвар, 7 дугаар багийн нутаг дэвсгэр То-Ван зочид буудлын баруун уулзвараас 4 дүгээр багийн нутаг дэвсгэр бөхийн өргөөний уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг 08 цагаас 14 цаг хүртэлх хугацаанд хүртэл түр хязгаарлахаар боллоо. Чойбалсан хотын төв хэсгийн зарим авто замын хөдөлгөөнийг маргааш 08-14:00 цаг хүртэл түр хязгаарлах тул боломжит замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг иргэд та бүхэнд сануулж байна www.dornod.gov.mn


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар