Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

“ЗҮҮН БҮСИЙН ХУРД” IV ИХ НААДМЫН БИЛЭГДЭЛ /ЛОГО/ БҮТЭЭХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

2019-05-29 16:16

 

Нэг. Зорилго
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 134 дүгээр тогтоолын дагуу Дорнод аймагт 2019 оны 07 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах Зүүн бүсийн хурд зуны уралдааныг сурталчлах, бүс нутгийн онцлогийг илэрхийлсэн олон төрлөөр ашиглаж болох билэгдлийг шалгаруулахад оршино.

Хоёр. Зохион байгуулагч
• Аймгийн Засаг даргын Тамгын газар
• Аймгийн Баяр наадмыг зохион байгуулах хороо
• Монголын морин спорт, уяачдын холбооны Дорнод аймаг дахь салбар

Гурав. Хамрах хүрээ
Уралдаанд мэргэжлийн уран бүтээлчид болон сонирхогчид оролцоно.

Дөрөв. Бүтээлд тавигдах шаардлага
1. Билэгдэл /лого/-ийг хуучин болон шинэ монгол бичгийн аль нэгээр заавал бичсэн байх
2. Эв нэгдэл, эерэг хандлагыг илэрхийлсэн байх
3. Үндэсний хэв шинж, орон нутгийн онцлогийг шингээсэн байх
4. Билэгдэл /лого/ нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байх
5. Оролцогчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан, өөр логотой ижил төстэй, бусдын оюуны өмчид халдсан бүтээлийг хүлээн авахгүй
6. Билэгдэл /лого/-ийг график дизайны мэргэжлийн программ дээр бүтээсэн байх
7. Билэгдэл /лого/ нь өндөр нягтралтай (300 pixels/inch-ээс дээш) байх бөгөөд жижгээс томруу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагддаг байх
8. Бүтээлч сэтгэлгээ, өвөрмөц онцлог, зохистой байдлыг шалгуур болгоно
9. Билэгдэл /лого/-ийг тайлбарласан тайлбар болон оролцогчийн овог нэр, холбогдох утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байх

Тав. Хүлээн авах хугацаа
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст буюу 3 тоот өрөөнд 2019 оны 05 дүгээр сарын 27-оос 06 дугаар сарын 24-ны өдөр хүртэл хугацаанд бүтээл гүйцэтгэсэн программын өргөтгөлөөр болон JPEG өргөтгөлтэй хэвлэмэл байдлаар хүлээн авна.

Зургаа. Шалгаруулалт
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 2019 оны 06 дугаар сарын 28-ны дотор шалгаруулж олон нийтэд мэдээлнэ.
Долоо. Шагналын сан
Шилдгээр шалгарсан нэг бүтээлд – 300.000 төгрөгийн мөнгөн шагналтай.
Холбоо барих: Уралдаантай холбоотой мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Г.Наранбаатараас 70583437 болон 88096220 дугаарын утсаар лавлана уу?

ДОРНОД АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар