Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН АЖИЛЛАГСАДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-05-24 18:30

Газрын тосны салбарын ажилтны өдрийг тохиолдуулан Аймгийн засаг даргын тамгын газар, “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах орон тооны бус зөвлөл” хамтран анх удаа дээрх салбарын ажиллагсадтай уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга М. Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Аливаа тэмдэглэлт өдрүүдийг баяр ёслол болгон тэмдэглэхээс илүүтэй тухайн салбарт ажиллаж байгаа ажилчдын санаа бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлын гарц шийдлийг олох нь зүйтэй юм” гэдгийг тэмдэглэлээ. 2019 оны 4-р сарын 15-ны байдлаар Петрочайна Дачин Тамсаг ХХК-д 598 Монгол ажилчин ажиллаж байгаагаас Газрын тосны 19-р талбайд 294, 21 дүгээр талбайд 272, Улаанбаатар хот дахь оффисын байранд 32 хүн ажиллаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр тус компанийн ажилчид санал хүсэлтээ орон нутгийн удирдлагуудад уламжилж, зарим асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийллээ. Тухайлбал Петрочайна Дачин Тамсаг ХХК-д ажилчдын эрх ашгийг хамгаалах хууль хэрэгжихгүй байгаагаас Монгол ажилчдын эрх зөрчигдөх явдал гарч байна гэлээ. Мөн тус компани газрын тосны олборлолт явуулахын зэрэгцээ байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг орхигдуулалгүй хийх хэрэгтэй зэрэг асуудлыг орон нутгийн удирдлагуудад уламжиллаа. www.dornod.gov.mn


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар