Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

ЦАГ АГААРЫН ОНЦ АЮУЛТАЙ ҮЗЭГДЛИЙН УЛМААС ЗАМ ХААНА

2019-05-17 20:14

Ирэх 18-20-ны өдрүүдэд цаг агаарын онц аюултай үзэгдэл болох тухай УЦУОШГ-аас анхааруулж байгаа. Дорнод аймагт 19, 20-ны өдрүүдэд нутгийн төв болон өмнөд хэсгээр их хэмжээний хур тунадас орж, салхи бүх нутгаар баруун хойноос 18-20 м/с, зарим үед 28 м/с хүрч шүрүүсэн хүчтэй болон шороон шуурга шуурна. Энэ үед буюу 2019.05.19-ний 06:00 цагаас 2019.05.20-ны 06:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаах аж. Мөн мэргэжлийн анги, байгууллагууд байгалийн онц аюултай үзэгдлийн үеэр учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулж, бэлэн байдлаа хангаж ажиллахыг өнөөдөр хуралдсан аймгийн Онцгой комиссын хуралдаанаар аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга үүрэг болголоо. Хүчтэй салхи шуургатай эдгээр өдрүүдэд малчид малаа хол бэлчээхгүй байх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар