Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

АЙМГИЙН 2018 ОНЫ ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД ШАЛГАРЛАА

2019-05-13 20:18

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг татвар төлөгчдийн өдрүүдийг “Татвар хөгжлийн үндэс” уриатайгаар олон ажлуудыг зохион байгуулж амжилттай тэмдэглэн єнгєрүүллээ. Өнөөдөр “Бидний бахархах-татвар төлөгчид” уриан дор шагнал гардуулах ёслолын арга хэмжээ аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гар зураг, зохион бичлэгийн уралдаанд шагналт байранд шалгарсан ирээдүйн татвар төлөгчид болон Аймгийн 2018 оны шилдэг татвар төлөгчиддөө шагнал гардуулах арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хэрэгжилтийг хангаж, хамгийн их төлбөрийн баримтыг хэвлэж иргэд, аж ахуй нэгжид олгосон татвар төлөгчдөөр: 1. Дорнод хүнс групп ХХК /хүнсний худалдаа, супермаркет/ 2. Онон-эрдэнэ ХХК /ресторан/ шалгарсан байна. Татварын хууль тогтоомжийг мөрдөн, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлсэн Аймгийн 2018 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэнээр 1. Дорнод гурил ХХК 2. Дорнод хүнс групп ХХК 3. АЙСВН ХХК 4. Ольхон ХХК 5. Номин холдинг ХХК 6. Хорин цагаан ХХК 7. Бат уран хэлхээ ХХК 8. Иргэн Н.Баяр нар шалгарч тэдэнд шагналыг тус арга хэмжээний үеэр гардуулсан юм.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар