Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Монгол Улсад Атар газар эзэмшсний 60 жилийн ойн нээлт, “Аймгийн тариаланчдын зөвлөгөөн” зохион байгуулж байна

2019-05-13 20:13

Дорнод аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг бүс нутгийн байгаль цаг уурын өөрчлөлт, тухайн жилийн цаг уурын онцлог, аймгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр тасралтгүй хангах хангамжийг бүрдүүлэх, Монгол улсад атар газар эзэмсэний 60 жилийн ойн хүрээнд угтаж бүтээлч ажил өрнүүлэх, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсад Атар газар эзэмшсний 60 жилийн ойн нээлт, “Аймгийн тариаланчдын зөвлөгөөн”-ийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Политехникийн коллежийн хурлын танхимд зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ЗДТГазрын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Д.Мянганбаяр, Аймгийн ХХААГазрын дарга Б.Батсайхан , “Монгол ногоо “ төслийн зохицуулагч Т.Төрмандах, Монгол улсын зөвлөх Агрономч Б. Аюурзана нар оролцлоо. Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд, Сумдын Засаг дарга нар, ХАА-н тасгийн газар тариалан хариуцсан мэргэжилтнүүд, үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд, ногоочид, ахмад тариаланчид болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл нийт 142 хүн хамрагдаж байна.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар