Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

ЗӨВЛӨЛТИЙН ДАЙЧИН НИСГЭГЧДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ

2019-05-12 15:36

Аугаа их орны дайны ялалтын 74-н жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ өдөр Дорнод аймагт Зөвлөлтийн дайчин нисгэгчдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Дайны утаа үнэрлэж фронтын ар тал болж явсан ард түмний хувьд Дорнод аймгийн иргэд ялалтын ойг ганц энэ жил гэлтгүй жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Өнөөдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Бунхан толгойд байрлах Зөвлөлтийн баатар нисгэгчдийн хөшөөнд цэцэг өргөх үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий болон Хэрлэн сум, агентлаг, хэлтсийн удирдлагууд, болон ахмад дайчид Чойбалсан хотын иргэд, цэрэг спортын "Дөл” тоглолтод оролцож буй ЕБС-ийн сурагчид оролцлоо. Энэ үеэр Дорнод аймгийн ЕБС-ийн сурагчид МУ-ын Төрийн шагналт, Монгол улсын Ардын Уран зохиолч Ш.Сүрэнжавын “Ерэн баатрын дууль” найраглалыг уншиж сонордуулсан юм. Чойбалсан хотноо тэмдэглэж байгаа Ялалтын баярын үйл ажиллагааны нэг хэсэг нь Цэрэг спортын "Дөл” тоглолт юм. Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит энэхүү тэмцээн Халхын голын дайны Ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус арга хэмжээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгийн 16 багийн ЕБС-ийн сурагчид Хэрлэн голын хөвөөнөө “Найрамдал” паркад хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. www.dornod.gov.mn


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар