Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

ЗҮҮН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦЭРЭГ, СПОРТЫН "ДӨЛ" ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2019-05-12 15:34

Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил олгох, бие бялдар сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, батлан хамгаалах хууль тогтоомж, зэвсэгт хүчний үйл ажиллагааг суртачлах, таниулах зорилготой ЦЭРЭГЖИЛТ СПОРТЫН “ДӨЛ” тоглолт 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотын “Найрамдал” паркад эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, Цэргийн штаын дарга, дэд хурандаа О.Ганзориг, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгийн цэргийн штаын удирдлагууд нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тэмцээнд Зүүн бүсийн Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгийн төвийн ЕБС-ын сургуулийн 16 баг тамирчид оролцож байна. Оролцож буй тамирчид Батлан хамгаалах хууль тогтоомжоор хууль эрх зүйн сорилын шалгалт өгөх, жагсаалч тасаг шалгаруулах, цэргийн 16 тоот дасгал, Эмнэлгийн анхны тусламжийн норматив, Тасгийн захирагч нарын дунд тэмцээн, Буухиа тэмцээн, 3 км-ийн марш тактик, Цогцолбор дасгал, урлагийн номер, ханын сонин гэсэн төрлүүдээр өрсөлдөж байна.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар