Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

АЙМГИЙН ТАХИЛГАТ ХАН-УУЛЫН ТАХИЛГА ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО

2019-05-07 22:36

Дорнод нутгийн зон олон шүтээн болсон Хан-Уулаа билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр буюу аргын тооллын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тахилаа. Уул усаа тахин байгаль дэлхийгээ аргадах ард түмнийхээ заяа буяныг даатгах уламжлалт ёс, зан үйлд аймгийн, сумдын удирдлагууд нутгийн иргэд өргөнөөр оролцлоо. Данригданжаалан хийдийн лам хуврагууд бурхны ном айлдаж иргэд даган баясаж, тахилгын үйл ажиллагааны нээлтийг Монгол ардын уртын дуу, морин хуурын эгшигээр эхлүүлэв. аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, Баянтүмэн, Булган сумын Засаг дарга нарын хамт нутгийн зон олноо төлөөлөн Хан-Ууландаа өчил өргөж, Дорнод нутгийн зон олон аливаа муу бүхнээс хол байж, идээ ундаа элбэг дэлбэг, сэтгэл тэнүүн, амар амгалан байлгахыг уул уснаасаа хүсэн сүсэглэлээ. Энэ удаагийн тахилга Дорнод аймгийн морин спорт уяачдын холбоо “Эрдэнийн Очир” одонгоор шагнагдсантай холбогдуулан аймгийн төвийн бүсийн Их нас, Соёолон, Хязаалан насны хурдан морьдын уралдааныг зохион байгуулсан юм. Энэ удаагийн тахилгын уралдааны бай шагналыг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн МСУХ холбоо ивээн тэтгэж айргийн түрүүд хурдалсан морьдод мотоциклыг бай шагнал болгон гардууллаа. Хан-Уулын тахилга дэг журамтай зохион байгуулалт сайтай байлаа. Дорнод аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, Зүүн бүс дэх Онцгой байдлын газрын албан хаагчид, Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ-ын ажилчид, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын албан хаагчид тахилгын үйл ажиллагааны зохион байгуулалтад чиглэл тус бүрээр ажилласан юм. www.dornod.gov.mn


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар