Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

“НАРНЫ ХҮҮХДҮҮД” СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ТӨСӨЛ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2019-05-02 19:34

“Хүүхдэд ээлтэй засаглал-2020” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэнгийн дэмжлэгтэйгээр “Нарны хүүхдүүд” сурагч солилцооны төсөл гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Дорнод аймгийн ГБХЗХГ, Сүхбаатар аймгийн ГБХЗХГ-тай хамтран "Нарны хүүхдүүд" сурагч солилцоо төслийг хэрэгжүүлж эхэллээ. Хоёр үе шаттай хэрэгжих уг төсөлд хоёр аймгийн 20 сурагч хамрагдаж байгаа юм. Тэд долоо хоногийн хугацаанд дотуур байранд байрлан багаараа тухайн сум, сургуулийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагатай хамтран сургалт мэдээлэл хүмүүнлэг, нөлөөллийн үйл ажиллагаа, зохион байгуулж, хүүхэд олон нийтэд сайн үлгэр дуурайлал үзүүлэн харилцан туршлага солилцоно. Тодруулбал, Дорнод аймгийн таван сургууль, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар БДС-аас бусдыгаа сурлага, урлаг, спортоор манлайлсан арав, арван сурагчийг сонгон хамруулжээ. Сурагчид аймаг орон нутгийн бүтээн байгуулалт, ёс заншил, түүх, өв соёлоос суралцан, үе тэнгийнхэнтэйгээ нөхөрлөн, тэднээс суралцаж, туршлага судлан, хамтран суралцах юм байна. Өнөөдөр аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэн сурагч солилцооны төсөлд хамрагдаж байгаа Сүхбаатар аймгийн 3 дугаар сургуулийн сурагчдыг хүлээн авч уулзлаа. Сурагчид аймгийн Засаг даргатай уулзах үеэр төсөлд хамрагдаж анх удаа Дорнод аймагт ирж байна, Дорнодын хүүхдүүд, үе тэнгийн найзууд ч үнэхээр халуун дотно хүлээж авсанд баяртай байна, Долоо хоногийн хугацаанд аймаг орон нутагтай нь сайн танилцаад очоод аймгийнхаа, сургуулийнхаа найзуудад олон сайхан зүйлсийг нь хуваалцах болно гэлээ. Дорнод аймгийн ГБХЗХГ нь “Нарны хүүхдүүд” сурагч солилцооны төслийг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Төсөл маань орон нутагтаа суралцаж, хөгжиж буй хүүхдүүдээ хөрш зэргэлдээх аймаг болон гадаадын улс орны хүүхэд багачуудтай туршлага солилцох, өөрийн аймаг орон нутгийн түүх, өв соёлыг бусдад сурталчлах, бусад улс, аймгийн соёлоос суралцаж ирээд түүнийгээ бусдадаа түгээх үндсэн зорилготой. Өмнө жилүүдэд Дорнод аймгийн сумдын ЕБС-ийн сурагчид сурагч солилцооны энэхүү хөтөлбөрт хамрагдаж байсан бол энэ удаад анх удаа Сүхбаатар аймагтай хамтран тус төслийг хэрэгжүүлж байна. www.dornod.gov.mn


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар