Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Онон голоо тахилаа

2019-04-30 14:16

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар уул овоо, гол мөрнийг аймгийн тахилгатай болгох тухай асуудлыг хэлэлцэж, аймгийн тахилгатай уулаар Булган сумын нутаг дахь Хан уул, Баян-Эрхэт уул /Туг уул/, Халхгол сумын нутаг дахь Богд цагаан уул /Вангийн цагаан уул/, Баяндун сумын нутаг дахь Угтам уул, Хэрлэн, Халхгол, Онон, Улз, Галын голыг аймгийн тахилгатай гол болгосон. Иймд аймгийн тахилгатай 5 голыг жилд нэг буюу нэг голыг 5 жилд нэг удаа уламжлалт дэг жаягийн дагуу тайхаар тогтсон бөгөөд өнгөрсөн жил Хэрлэн голоо тахилгыг зохион байгуулсан. Энэхүү уламжлалын дагуу байгаль дэлхий лус савдгаа аргадах заншил бүхий Онон голын тахилгыг Билгийн тооллын Арван долоодугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон Гахай жилийн хаврын адаг сарын Шинийн хорин таван буюу 04 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Тус тахилгын үеэр сүсэглэн ирсэн нутгийн зон олонд байгаль дэлхий, Онон мөрөнд өргөх идээ, будааны даавуун уут, санамжийн хамт өглөө. Дорнод аймаг хэдийнэ нийлэг хальсан уутнаас татгалзаж байгаагийн тод жишээ юм.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар