Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

ДОРНОД НУТГИЙН ЗОН ОЛНЫ ШҮТЭЭН ХАН-УУЛЫН ТАХИЛГА БИЛГИЙН ТООЛЛЫН ЗУНЫ ЭХЭН САРЫН ШИНИЙН 3-НЫ БИЛЭГТ САЙН ӨДӨР БУЮУ 2019 ОНЫ 05 САРЫН 07-НД БОЛНО.

2019-04-29 21:53

Тахилгын үеэр Дорнод аймгийн морин спорт уяачдын холбоо “Эрдэнийн Очир” одонгоор шагнагдсантай холбогдуулан аймгийн төвийн бүсийн хурдан морьдын уралдаан зохион байгуулагдах юм. Аймгийн Засаг даргын шийдвэрээр хурдан морины уралдааныг, МУ-ын Засгийн газрын шийдвэрт нийцүүлж зөвхөн зуны урин цагт хурдан морины уралдааныг зохион байгуулахыг захирамжилсан. Энэ жилийн тухайд аймгийн Засаг даргын шийдвэрээр Дорнод аймагт нийт 6 уралдаан зохион байгуулагдана. Баян түмэн суманд 2019 оны 05-р сарын 21-нд “Ирээдүйн түмэн эх” даага, шүдлэн насны морьдын уралдаан болно. Чулуунхороот суманд 2019 оны 06-р сарын 02-ны өдөр аймгийн Зүүн бүсийн гурван насны хурдан морьдын уралдаан зохион байгуулагдана. Цагаан-овоо суманд 2019 оны 06-р сарын 10-ны Даваа гарагт аймгийн баруун бүсийн их нас, шүдлэн, дааганы уралдаан 2019 оны 08 дугаар сарын 19-ны Даваа гараг, Намрын тэргүүн сарын шар хулгана өдөр Туг уулын тахилгад Их насны хурдын морьдын уралдаан 2019 оны 08-р сарын 31-ны өдөр Халхголын түүхт байлдааны Ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан бүсийн наадам зохион байгуулагдаж Их нас, Соёолон, Хязаалан насны хурдан морьдын уралдаан МУ-ын Засгийн газрын шийдвэрээр 07 дугаар сарын 27,28—ны өдрүүдэд Дорнод аймгийн баяр наадам, “Зүүн бүсийн хурд-2019” зохион байгуулагдах юм.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар