Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН ХАМТ ОЛОН “ТЕАТРЫН ӨДРҮҮД” ХАВРЫН АЯЛАН ТОГЛОЛТОО ДОРНОД АЙМГААС ЭХЭЛНЭ

2019-04-19 17:25

Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон 2019 оны “Театрын өдрүүд” хаврын аялан тоглолтоо Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан 4 дүгээр сарын 24-ны өдрөөс Дорнод аймгаас эхлэн эхлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Энэхүү тоглолтын арга хэмжээний талаар иргэд, олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Аялан тоглолтын зөвлөхөөр МУГЖ Н.Сувд, тоглолтын ахлагчаар СТА С.Болд-Эрдэнэ, Уран сайхны удирдаачаар МУГЖ Ж.Оюундарь нар ажиллаж байна. Тоглолтод МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа тэргүүтэй жүжигчид болон театрын удирдлага, ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон нийт 70 орчим уран бүтээлчид оролцох юм. “Театрын өдрүүд” хаврын тоглолт нь нас насны үзэгчдэд зориулсан үндэсний түүхэн болон орчин үеийн, хүүхдийн зэрэг бүх төрөл жанрын шилдэг бүтээлүүдээс дээжлэн хүргэх бөгөөд Б.Цогнэмэхийн бүтээл “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг, Л.Өлзийтөгсийн зохиол “Бүсгүйн зурвас” нийгмийн уянгын драм, Э.Оюуны зохиол “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг, С.Михалковын “Бардам туулай” хүүхдийн жүжиг тус тус тоглогдоно. Халх голын дайны түүхэн ялалтын 80 жилийн ойд зориулсан тоглолтын Нээлтийн арга хэмжээ 4 дүгээр сарын 24-ний өдрийн 17:30 цагт Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулагдана. Тоглолтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Алтангадас одонт Дорнод аймгийн Хөгжимт драмын театр, “Дорнод медиа” групп тус тус дэмжин ажиллаж байна. www.dornod.gov.mn


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар