Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО ISO 9001 СТАНДАРТЫГ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН 7 НЭВТРҮҮЛНЭ

2019-04-16 20:41

Канад улсын Гадаад хэргийн яамнаас хэрэгжүүлж MERIT төслийн дэмжлэгтэйгээр байгууллагыг чанараар, гүйцэтгэлээр удирдах олон улсын жишиг болох ISO 9001-2015 стандартыг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт 2018 оноос эхлэн нэвтрүүлж байгаа бѳгѳѳд 2019 онд ажлын явцад үнэлгээ хийн, MERIT төслийн дэмжлэгтэйгээр үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Мерит төсөл болон Монголын чанарын удирдлагын зөвлөхүүдийн холбоо өнөөдөр “Зөвлөх үйлчилгээний гэрээ” байгууллаа. Энэхүү гэрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Канадын мэргэжлийн үйлчилгээний байгууллагыг төлөөлж Мерит төслийн захирал Жениффер адамс, Удирдлагын зөвлөхүүдийн холбоог төлөөлж ахлах зөвлөх Б.Энхнавч нар гэрээнд гарын үсэг зурлаа. Канадын MERIT төсөл нь 2017 оны 04 дүгээр сараас эхлэн тогтвортой эдийн засгийн болон нийгмийн хөгжилд чиглэсэн байгалийн нөөц баялгийн зохистой ашиглалтыг дэмжих ажлыг Дорнод аймагт үе шаттай хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэх, иргэнд хүргэх төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах ажилд өөрийн улсын болон олон улсын төрийн байгууллагын олон жил хуримтлуулсан туршлагыг хуваалцан, зөвлөн туслах чиглэлээр Дорнод аймагтай идэвхтэй ажиллаж байгаа билээ.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар