Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

“ЦЭРГИЙН ХОЁРДУГААР ЗЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТНИЙ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2019-04-10 18:40

Батлан хамгаалах тухай хуульд заасан иргэний үүргийн дагуу эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгох, цэргийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх зорилгоор “Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний сургалт”-ыг Бүсийн төв, Дорнод аймгийн Онцгой байдлын газар болон Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулж байна. Сургалтад Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүд, төрийн албан хаагч залуучууд хамрагдаж байна. Энэхүү сургалт 14 хоногийн турш үргэлжлэх бөгөөд 1 дүгээр долоо хоногт Бүсийн төв, Дорнод аймгийн Онцгой байдлын газарт танхимын багц хичээлээр онолын мэдлэг олгох бөгөөд 2 дугаар долоо хоногт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Хээрийн сургалтын төвд тусгай бэлтгэлд гаргах юм. Уг сургалт нь Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэнд цэргийн нийтлэг дүрэм, зэвсэглэл, цэргийн техник, тактикийн арга ажиллагааны талаар цэргийн анхан шатны мэдлэг олгож, тэдний сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлж, цэрэг эх оронч хүмүүжлээр төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа аж. www.dornod.gov.mn


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар