Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ДЭМЖИХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2019-04-08 20:39

Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих салбар зөвлөлийн 2019 оны анхдугаар хуралдаан 04 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо. Энэхүү хуралдаанд салбар зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсч, 2019 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцуулан, салбар зөвлөлийн гишүүдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэж, санал солилцлоо. Аймгийн Засаг дарга бөгөөд Зөвлөлийн дарга М.Бадамсүрэн хуралдаанд оролцож буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүдийн сонирхсон асуултад хариулж, тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудад дараахь үүрэг чиглэл өглөө. Үүнд: - Салбар зөвлөлийн гишүүн байгууллагын удирдлагууд энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бүтээлч 1-2 ажил санаачлан хэрэгжүүлж ажиллах, - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхлэх боломжтой ажлын байрны жагсаалтыг шинэчлэн гаргаж нийт аж ахуйн нэгж, байгууллагуудад танилцуулах, - Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал хүсэлтийг тогтмол сонсч, тэднээс дэвшүүлсэн санал санаачлагыг бодит ажил хэрэг болгон, үйл ажиллагаандаа тусган ажиллах, - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх, - Хүн амын орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох буцаан олголтын хувь хэмжээг бүрэн хэрэгжүүлж ажиллах - Олон нийтийн байгууллагын төсөл, хөтөлбөрүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах, хамтран ажиллах хөшүүрэг, шалгуур тавихыг бүх нийтийн үйл хэрэг болгоход анхаарч ажиллахыг тус тус үүрэг болгов. www.dornod.gov.mn


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар