Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭТ 19, 21 ДҮГЭЭР ТАЛБАЙН УДИРДЛАГУУД АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ АЛБАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-04-04 22:57

Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн захирал болон Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19, 21 дүгээр талбайн удирдлагууд Дорнод аймагт ирж, өнөөдөр аймгийн Засаг дарга, холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагуудтай албан уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар тус компаний зүгээс 2018 оны 10 дугаар сард Ашигт малтмал, газрын тосны газар, Дорнод аймгийн Засаг дарга, Петрочайна Дачин Тамсаг ХХК-ын хооронд байгуулсан “Гурван талт хэлцэл”-ийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, ажлын үр дүнгээ аймгийн удирдлагад тайлагналаа. Түүнчлэн аймгийн Засаг дарга болон орон нутгийн удирдлагуудын зүгээс дээрх хэлцлийн хэрэгжилтийн явцыг дүгнэлээ. Тус компанийн зүгээс хамтын ажиллагааны хэлцэлд тусгагдсан дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд: -Чойбалсан хотод аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах нэгжийг байгуулсан, -Бүтээгдэхүүн хуваах гэрээт 21 дүгээр талбайн үйлдвэрийн баазаас Баянхошууны хилийн боомт чиглэлийн 58 км хатуу хучилттай авто замын ажил эхлүүлсэн, -Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажилд орон нутгийн саналыг тусгаж ажилласан, -Ажилчдын ажиллаж, амьдрах орчин нөхцлийг сайжруулах үүднээс спорт заалны барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн 04 дүгээр сард Ашигт малтмал, газрын тосны газар, Дорнод аймгийн Засаг дарга, Петрочайна Дачин Тамсаг ХХК, бусад аж ахуйн нэгж, компаниудтай хамтран орон нутгийн хөгжлийг дэмжих уулзалт зохион байгуулахаар тогтлоо. Dornod.gov.mn


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар