Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Цэргийн дүйцүүлэх албыг 5 сая 334 мянган төгрөгөөр орлуулан хаана

2019-03-21 14:25

Цэргийн дүйцүүлэх албыг энэ онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлбөрийн хэмжээг таван сая гурван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун тавин хоёр /5,334,452/ төгрөг байхаар тогтоосон байна.

Өнгөрсөн 2018 онд энэ хэмжээ 5,070,990 төгрөг байв.

Цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа иргэд батлан хамгаалах үйл хэрэгт суралцаж, байгалийн болон нийтийг хамарсан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах, орон нутагт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажилд оролцдог юм.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар