Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Масато Такаока тэргүүтэй төлөөлөгчид манай аймагт албан айлчлал хийж байна

2019-03-21 14:20

Албан айлчлалын хүрээнд өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока тэргүүтэй төлөөлөгчид, аймгийн Засаг дарга, холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд, “Жайка” Олон улсын байгууллагын шугамаар Дорнод аймагт ажиллаж буй сайн дурын мэргэжилтнүүд оролцож, Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

Уулзалтын үеэр Элчин сайд Масато такаока болон аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар Япон улсын Засгын газрын буцалтгүй тусламж “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй Чойбалсан сумын “Хүүхдийн цэцэрлэгийн барилгын их завсар”-ын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Мөн албан айлчлалын хүрээнд Элчин сайдын яамны төлөөлөгчид 03 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Халхгол суманд ажиллах юм.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар