Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй урлаг, спортын тэмцээний нээлт боллоо

2019-03-14 08:34

Халхголын ялалтын 80 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиглэл бүхий байгууллагуудын дунд урлаг, спортын тэмцээний нээлтийн үйл ажиллагаа Биеийн тамир спортын газарт эхэллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Тусгайлсан чиг үүрэг бүхий Чойбалсан цэргийн хүрээний анги байгууллагын удирдлагууд оролцлоо.

2019 оны 03 дугаар сарын 11-18-ны өдрийг дуустал Сагсан бөмбөг, гар бөмбөг, биллъярд, шатар, ширээний тэмцээн, үндэсний бөхийн барилдаан, Хүчний 3 төрөлтийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн, ЕБС-ын сурагчдын дунд Халхголын байлдааны Ялалтын 80 жилийн ойг угтан “Хайрлан дуулах эх орон” урлагийн тэмцээн, Чойбалсан цэргийн хүрээний марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээн, Чойбалсан цэргийн хүрээний “Мэргэн буудагч” буудлагын тэмцээн арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар