Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

БОЭТ олон улсын стандартад нийцсэн вакуум хагалгааны өрөөтэй боллоо

2019-03-11 14:53

Монгол улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний жил болгон зарласан. Эрүүл мэндийн яамнаас салбарын хэмжээнд “Инээмсэглэл-эерэг  хандлага” уриан дор 8 зорилт дэвшүүлэн ажиллахаар болсон. Дорнод аймгийн эрүүл мэндийн салбар нь “Эрүүл мэндийн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх” жил болгон зарласан бөгөөд энэхүү зорилтод жилийн нээлтэд УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дэмжлэгтэйгээр улсын төсвийн 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар БОЭТ-ийн мэс заслын хагалгааны өрөөг олон улсын стандарт, шаардлагын дагуу вакуумжуулан засварласан томоохон дэвшилтэд үйл ажиллагаагаар нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, ЭМЯ-ын төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Пүрэв-Очир, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, БОЭТ-ийн дарга Д.Должин, ЭМГ-ын болон Бүсийн оношилгоо эмчилгээний төв, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд эмч ажилтнуудын төлөөлөл, иргэд оролцлоо.

Дорнод аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төв хөдөө, орон нутаг дахь улсын эмнэлгүүдээс анх удаа дэлхийн жишигт нийцсэн Вакум хагалгааны тасагтай болж байгаа юм.

Мэс заслын өрөөг тохижуулах ажлыг өнгөрсөн наймдугаар сараас эхэлжээ Мэс заслын ариутгал, халдваргүйжүүлэлтийг иж бүрэн хангаж, хагалгааны дараах хүндрэл, эрсдэлээс бүхэн сэргийлэх вакуум хагалгааны өрөөний гүйцэтгэгчээр өмнө нь улсын 1, 2, 3 дугаар эмнэлэг, нэгдүгээр төрөх эмнэлэгт вакум хагалгааны тасаг байгуулж байсан туршлагатай “Л2” компани ажиллажээ.

Олон улсын өндөр зэрэглэлийн мэс заслын эмнэлгүүдэд вакуум хагалгааны өрөө зайлшгүй байх шаардлагатай гэсэн шалгуур үзүүлэлт тавигддаг байна.

Вакуум хагалгааны тасаг нээгдсэнээр эмч, мэргэжилтнүүд олж хуримтлуулсан туршлагаа бэхжүүлэх,  ахиж, дэвших өргөн боломж нээгдлээ гэж БОЭТ-ийн хамт олон талархаж байлаа.

Нээлтийн үеэр ЭМЯ-ын төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж “Энэ жил мөн Азийн хөгжлийн банкны төслөөр ариутгал микро биологийн лабортийг шинэчлэх ажил БОЭТ-д хийгдэж байгаа ингэснээр мэс засал, ажилбарт үйлчилгээний аюулгүй байдал, Европ стандартыг хангасан үйлчилгээг Дорнод аймгийн БОЭТ нэвтрүүлэх ийм боломж нээгдэж байгааг дуулгахад таатай байна” гэв.

“Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” зорилтод жилийн хүрээнд үйлчлүүлэгч нар БОЭТ аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн шинэ тоног төхөөрөмжүүд болох хэвлийн эхо, зүрхний эхо, булчингийн цахилгаан бичлэгийн аппарат, тархины судасны оношилгоогоор иргэдийг үнэ төлбөргүй, цаг товлолгүйгээр үйлчлүүлж байлаа



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар