Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулагдлаа

2019-03-06 08:44

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тухай, Хүүхэд хамгааллын тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан хүний эрх, хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй, мөн хүчирхийллийн улмаас эрсдэлд байгаа иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган, нийгмийн ажил үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх зорилгоор “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-ийг орон нутагт байгууллаа.

НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр байгуулагдсан тус хамгаалах байрны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга ГХУССЗ-ийн дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, ГБХЗХГ-ын дарга Э.Жавхлан нар оролцлоо. Хамгаалах байрыг орон нутагт хүлээлгэж өгөх үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл,  Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава нар гарын үсэг зурсан бөгөөд цаашдын тогтмол үйл ажиллагааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хариуцан ханган ажиллах юм. Тус бүр 3 ортой хоёр унтлагын өрөө,  амралтын өрөө, сэтгэл зүйч, эмч, нийгмийн ажилтны өрөө зэрэг сүүлийн үеийн стандарт шаардлагыг хангасан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулагдсанаар Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн, эсхүл болзошгүй хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч бүрт хүйсийн ялгаа, нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр 24 цагийн турш үйлчлэн эрүүл мэнд, хууль эрх зүйн туслалцааг үзүүлэх юм.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар