Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

“Даавуун ууттай Дорнод” аяны хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2019-03-06 08:44

Хүн худалдаж авсан нэг ширхэг гялгар уутаа ердөө л 12 минут ашигладаг ч хүмүүсийн хэрэглээд хаясан нийт уутны гуравхан хувь нь дахин боловсруулагддагийг тооцоолжээ Тийм ч учраас “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” Засгийн газрын 189 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор “Даавуун ууттай Дорнод” аяныг аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Буйр нуур мэнэнгийн талын сав газрын захиргаа, Дорнод хамгаалалтын захиргаа, Мэргэжлийн хяналтын газар хамтран орон нутагт эхлүүлэн ажиллаж байгаа билээ. Тус аяны хүрээнд өнөөдөр буюу 03 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймаг үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид, хүнсний дэлгүүр, Оёдолчдын холбоо, ANTS бүлэг, Солонго баг, Улсын тэргүүний 5 дугаар сургуулийн хүмүүнлэгийн бүлэг зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулан аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Байгаль орчны газрын дарга Б.Эрдэнэбаяр, МХГ, аж ахуй нэгж, иргэд зэрэг 80 гаруй оролцогчид хэлэлцүүлэгт хамрагдсан юм. Энэ үеэр Оёдолчдын холбоо, “Бид Дорнодын залуус” төсөлд оролцогчид өөрсдийн оёсон худалдаанд гаргаж буй даавуун торнуудыг танилцуулсан юм.

Гялгар уут байгаль орчин, цаашлаад хүний эрүүл мэндэд ямар их хор уршигтайг ярьдаг ч иргэд өнөөг хүртэл ашигласаар байгаа нь тэдний ухамсарт нөлөөлөхгүй байгаагийн илрэл. Тэгвэл зарим баримтыг дурдъя:

  • Гялгар уут байгаль дээр задралгүй 100-400 жил болохдоо байгаль орчноор дамжуулан хүний эрүүл мэндэд хор учруулсаар байдаг
  • Хамгийн их хорт хий ялгаруулж, хөрс, ус, агаарыг бохирдуулдаг
  • Нийт үйлдвэрлэсэн торны 97 хувь нь байгальд хаа нэгтээ хаягддаг.
  • Ганцхан хүн гялгар уутны хэрэглээгээ даавуун уутаар сольсноор 22,000 гялгар уут байгаль орчныг бохирдуулахаас сэргийлдэг.
  • Гялгар уутыг бүр мөсөн устахыг хүлээе гэвэл 1,000 жил шаардлагатай.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар