Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

НҮБ-ИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГА, ЕВРОПЫН ХОЛБООНЫ АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-02-25 14:04

Дорнод аймгийн Засаг даргын урилгаар НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, Европын Холбооноос Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Траян Христеа, Европын Холбооны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пеер-Ив Лука зэрэг албаны төлөөлөгчид Дорнод аймагт ажиллаж байна.

Ажлын айлчлалын хүрээнд өнөөдөр аймгийн Засаг дарга болон албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт зохион байгуулж, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

Энэхүү уулзалтаар аймаг, орон нутгийн зүгээс биологийн түүхий эдийг боловсруулах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, хүний хүчин зүйлээс шалтгаалсан байгаль орчин, бэлчээрийн доройтлыг судлан тогтоох, нөхөн сэргээх, уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагын хариуцлагагүй байдлаас шалтгаалан байгаль орчинд нөлөөлж буй хор уршгийг арилгах, нөхөн сэргээх, орон нутгийн нөөцийг боловсруулан, эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай техник технологийг нэвтрүүлэх , инженерийн шугам сүлжээг сайжруулах ажилд тус хамтран ажиллах саналыг дэвшүүллээ.

Мөн цаашид Европын холбоо, НҮБ-ын ХХАА-н байгууллагатай орон нутгийн ХАА, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг технологид суурилсан үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжүүлэх, энэ чиглэлийн төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллах, орон нутгийн үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг чадавхижуулах, улмаар ажлын байрыг нэмэгдүүлэх, ард иргэдийн ашиг орлого, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа дурьдлаа.

Түүнчлэн НҮБ-ын ХХАА-н байгууллагын төлөөлөгчдийн зүгээс аймаг, орон нутагт мах, сүү, ноос ноолуур, арьс шир хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээн дэх зохистой хөдөлмөр эрхлэлт, орлогын эх үүсвэр бий болгох боломж бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нэмүү өртгийн сүлжээний таван салбарт зохистой хөдөлмөр эрхлэлт, байгальд ээлтэй туршлагуудыг нэвтрүүлэхийн зэрэгцээ тус аймагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хамрах хүрээг тэлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллахаа уулзалтын төгсгөлд илэрхийлэв.

Эх сурвалж: www.Dornod.gov.mn



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар