Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

“ЭХ ОРНЫ МИНЬ БАЙГАЛЬ, ЗЭРЛЭГ АМЬТАД МИНИЙ НҮДЭЭР” сэдвийн хүрээнд гар зургийн уралдааныг зарлажээ

2019-02-25 09:40

3-р сарын 3-ны өдөр буюу “Байгалийн амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдрийг” тохиолдуулан “ЭХ ОРНЫ МИНЬ БАЙГАЛЬ, ЗЭРЛЭГ АМЬТАД МИНИЙ НҮДЭЭР” сэдвийн хүрээнд гар зургийн уралдааныг Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ээс дөрөв дэхь жилдээ зарлаж байна.

Монгол орны байгаль, зэрлэг амьтдын талаар танин мэдэх, мэдлэгээ арвижуулах сонирхолтой ЕБС-ын сурагчдын дунд Монгол орны зэрлэг амьтад, амьдрах орчныг нь өөрийн хардаг өнцөгөөс тусгаж, уран сэтгэмжтэй, бүтээлч байдлаар зурж илэрхийлэхийг уриалж байна.

Хамрагдах хүрээ: Улаанбаатар хотын ЕБС-иудын 6-12 дугаар ангийн сурагчид Хугацаа: 2019 оны 2-р сарын 25-ны 17.00 цагаас өмнө бүтээлийг Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн оффист хүлээн авна.

Зургийн заавар: Уран зургийг харандаа, төрөл бүрийн будгаар A3 буюу түүнээс дээш хэмжээний цаасан дээр зурна. Зургийн зүүн доод хэсэгт овог нэр бүтнээр, бүтээлийн нэр, харьяа дүүрэг, сургууль, анги, харилцах утасны дугаар болон бүтээлийн тайлбар зэргийг бичнэ.

Жич: Бүтээл нь хуулбарласан юмуу эсвэл бусдын тусламжтайгаар зурсан бол хүлээн авахгүй. Мөн бүтээлүүдийг буцаан өгөхгүй болно. Энэхүү бүтээлүүд нь манай байгууллагад хадгалагдах болно.

Шагнал урамшуулал:
Тэргүүн байр: өргөмжлөл, үнэ бүхий зүйл, 100,000 төгрөг (1 сурагч)
Дэд байр: өргөмжлөл, үнэ бүхий зүйл, 75,000 төгрөг (2 сурагч)
Гутгаар байр: өргөмжлөл, үнэ бүхий зүйл, 50,000 төгрөг (3 сурагч)
Тусгай байр: өргөмжлөл, үнэ бүхий зүйл (6 сурагч)

Мөн СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн зүгээс шалгарсан бүтээлийн эздэд тусгай шагналыг гардуулна. Эдгээр 12 байр эзэлсэн хүүхдүүдийн бүтээлээр 2019 оны байгаль орчны сэдэвчилсэн хуанли хийнэ.

Жич: Монголын уран зургийн галлерейд (Соёлын төв өргөө дэх) 2019 оны 3-р сарын 4-нд ялагчдад шагнал гардуулна. 3 сарын 4-6-ны хооронд бүтээлүүдийн үзэсгэлэн гарна.

Байгууллагын хаяг: Спортын төв ордны баруун талд байрлах Сан бизнес центрийн 2-р давхарт бүтээлүүдийг хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 11-323719



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар