Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

“Хайрлан дуулах Эх орон” тэмцээнийг зохион байгуулна

2019-02-25 09:23

Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн хүрээнд Батлан хамгаалах бодлогын зорилт, Зэвсэгт хүчний  үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, Иргэн-Цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор “Монгол цэргийн өдөр”-ийг  2019 оны 03 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Халхын голын 1939 оны байлдааны түүхэн ялалтыг хүүхэд, залуучуудад сурталчлан таниулах, ирээдүй хойч үедээ эх оронч үзэл, хүмүүжлийг олгох зорилгоор “Хайрлан дуулах Эх орон” тэмцээнийг Ерөнхий боловсролын сургуулиудын дунд хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм.

Тэмцээний үндсэн шалгуур үзүүлэлт нь:

  1. Багийн мэндчилгээ /Халхын голын байлдааны ялалтын сэдэвтэй/ 2-3 минут
  2. Гоцлол дуу /Цэрэг, эх орны сэдэвтэй/
  3. Найрал болон цөөхүүл дуу
  4. Хамтлаг бүжиг /Халхголын ялалтын болон аж байдлын сэдэвтэй/ гэсэн төрлөөр таван бүсэд ангилан, өрсөлдүүлж, шилдгүүдийг шалгаруулж урамшуулна.

Шагнал урамшуулал:

1 дүгээр байр-1 Цом, өргөмжлөл        1.000.000 төгрөг

2 дугаар байр-1 Өргөмжлөл                 800.000   төгрөг

3 дугаар байр-1 Өргөмжлөл                 600.000   төгрөг

4 дүгээр байр-1 Өргөмжлөл                  500.000  төгрөг



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар