Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Европын Холбооны албаны төлөөлөгчид энэ сарын 24-25-ны өдрүүдэд Дорнод аймагт албан айлчлал хийнэ

2019-02-25 09:22

2019 оны 2 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Дорнод аймгийн Засаг даргын урилгаар НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, Европын Холбооноос Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Траян Христеа, Европын Холбооны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пеер–Ив Лука зэрэг албаны төлөөлөгчид манай аймагт ажиллана. Айлчлалын хүрээнд Дорнод аймгийн Засаг дарга болон албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт зохион байгуулж, Европын холбоо болон НҮБ-ын ХХАА-н байгууллагаас Дорнод аймагт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн явц, үр дүнтэй танилцаж орон нутгийн төрийн бус байгууллага, Политехникийн коллежийн оюутнуудтай уулзалт зохион байгуулах юм.

Мөн Хөлөнбуйр суманд хэрэгжиж буй хүнс, хөдөө аж ахуйн төсөл арга хэмжээний хүрээнд хэрэгжиж буй Жижиг оврын сүү цагаан идээ боловсруулах аж ахуйтай танилцан, гар аргаар сүү цагаан идээ боловсруулах үйл ажиллагаа болон үхрийн мах бэлтгэх аж ахуйн тус тус танилцана.

Түүнчлэн “Онхоодой-Өндөр” сүү боловсруулах үйлдвэр, хүлэмжийн аж ахуйтай танилцаж, аймгийн бэлчээр ашиглагчдын бүлгийн удирдлагуудтай уулзан, бэлчээрийн зохистой харилцааг бий болгох зорилго бүхий “Ногоон алт” төслийн үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.

Энэхүү айлчлалын хүрээнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, ерөнхий агрономич болон хөдөө аж ахуйн салбарын бусад албан хаагчидтай ажил хэргийн уулзалтууд зохион байгуулагдах юм.

Цаашид манай аймгийн зүгээс ЕХ, НҮБ-ын ХХАА-н байгууллагатай орон нутгийн ХАА, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг технологид суурилсан үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжүүлэх, энэ чиглэлийн төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллах, орон нутгийн үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг чадавхижуулах, улмаар ажлын байрыг нэмэгдүүлэх, ард иргэдийн ашиг орлого, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар гол зорилго тавьж байгаа, энэ чиглэлээр ч хамтран ажиллах саналуудаа дэвшүүлэхээр төлөвлөж байна.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар