Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Баян-уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт боллоо

2019-02-13 08:41

Баян-Уул сумын Алтан гадас одонт Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 2 дугаар сарын 12-ны өдөр боллоо.

Нийт 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр баригдсан тус барилга 640 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд одоогийн байдлаар 903 сурагч,  52 багш, захиргаа, үйлчилгээний 44 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус сургуулийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Гишүүн Н.Номтойбаяр, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Л.Хишигтогтох, холбогдох агентлагийн удирдлагууд, ахмад багш, ажилчид, төгсөгчид, суралцагчдын төлөөллүүд оролцлоо.

Сургуулийн хичээлийн шинэ байрны барилгын зураг төслийг “Цэнхэн төхөм”  ХХК боловсруулж, барилгын угсралтын ажлыг  “Сүхжин”-ХХК хийж гүйцэтгэсэн байна.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар