Чойбалсан, Дорнод
 
 

Сар шинийн баярын өдрүүдэд нийт 158 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллажээ

2019-02-13 08:40

Монголын удамжлалт сар шинийн баяртай холбогдуулан аймгийн хэмжээнд нийт 158 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллалаа.

Баярын өдрүүдэд нийт 700 хүн үйлчлүүлснээс БОЭТ-ийн хүлээн авах тасгаар  74,3% /520/, Сум дундын эмнэлэг болон сумын эрүүл мэндийн төвөөр 24,0% /168/, Өрхийн ЭМТөвөөр 1,7% /12/  үйлчлүүлсэн байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай  278 дуудлага хүлээн авч,  тусламж үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 48,7 хувиар нэмэгдсэн байна. Нийт дуудлагын 64,9% насанд хүрэгчдийн, 35,1% хүүхдийн дуудлага эзэлжээ.

2019.02.04-02.10-ны өдрүүдэд нийт 31 эх амаржижи эрэгтэй-12, эмэгтэй-19 хүүхэд шинээр мэндэлжээ.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар