Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Азийн хөгжлийн банкны “Техник туслалцааны” төслийн танилцуулах уулзалт, зөвлөгөөн боллоо

2019-02-13 08:39

Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй Монгол улсын зүүн бүсэд нэмүү өртөг шингэсэн үйл ажиллагааг дэмжих “Техникийн туслалцааны төсөл”-ийн танилцуулах уулзалт, зөвлөгөөн 2 дугаар сарын 11-ний өдөр аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд боллоо.

Энэхүү төслийн зорилго: Монгол улсын зүүн бүсэд /уул уурхайн бус/ нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих,

         Зүүн бүсийн /уул уурхайн бус/ хувийн хэвшлийн салбарын хөгжлийг дэмжих

бодлогын бичиг баримтыг боловсруулах,

         Зүүн бүсийн өрсөлдөх чадварын судалгаа, бэлэн байдлын судалгаа хийнэ,

         Аймгуудын тэргүүлэх бизнесийг тодорхойлно,

Төслийн танилцуулах уулзалтад аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагуудын албан хаагчид болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд оролцож, тус төсөлтэй танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх “техник туслалцааны” төслийг хэрэгжүүлэх, орон нутгийн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах чиг үүрэг бүхий “Төр, хувийн хэвшлийн зөвлөл” Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоолоор байгуулагдлаа.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар