Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Герман Улсын GIZ олон улсын хамтын ажиллагааны хүрээнд “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төсөл манай аймагт хэрэгжиж байна

2019-01-29 10:33

Герман улсын Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн санаачлага хөтөлбөр, Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий   Герман Улсын GIZ олон улсын хамтын ажиллагааны хүрээнд  “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийг Дорнод аймагт хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд “Тогтвортой хөгжил түншлэлийн  зөвлөл” байгуулах уулзалт зөвлөгөөнийг өнөөдөр буюу 01 дүгээр сарын 28-ны өдөр ЗДТГ-ын Хурлын танхимд  зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд, Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид,  Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцож, жижиг дунд үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, чиг хандлагын талаар санал бодлоо солилцлоо.

“Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төсөл нь  орон нутгийн эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлтийг дэмжих, уул уурхайн компаниудын найдвартай ханган нийлүүлэгч болох үүднээс  Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг өрсөлдөх чадвараа дээшлүүлэх тал дээр дэмжлэг үзүүлж ажиллах юм.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар