Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 91 хүн согтуугаар зөрчил гаргаж саатуулагджээ

2019-01-29 10:32

Аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/469 тоот “Согтуу жолоочтой хамтдаа тэмцье” аяныг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ыг хүртэл хугацаанд зохион байгуулах тухай захирамж, удирдамж, төлөвлөгөө батлагдан аяныг  зохион байгуулж, аяны хүрээнд “ТУГ, АЯЛАХ ДЭВТЭР”-ийг төрийн болон төрийн бус байгууллагуудаар аялуулсан.  Үүнд нийт 32 байгууллага хамрагджээ. Гэсэн хэдий ч согтууруулах ундаа хэрэглэж зөрчил гаргасан иргэдийн тоо буурахгүй байна.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд согтуугаар зөрчил гаргаж эрүүлжүүлэгдсэн нийт 91 хүнээс эрэгтэй-84, эмэгтэй 7 хүн бүртгэгджээ. Тэдний  40 буюу 42,5% нь гэр, орон сууцанд зөрчил гаргасан бол 7 хоногийн даваа гаригт15 буюу 17,6% нь саатуулагдсан байна. Саатуулагдсан иргэдийн 71 буюу 83,5%  нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байгаа бол 15 буюу 15,9% нь 25-30 насны иргэд  байна.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар