Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Дорнод аймгийн улсын Аварга малчны шагнал гардуулав

2019-01-29 10:29

Дорнод аймгаас энэ жил “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” 4 тодорсны нэг нь Сэргэлэн сумын Очир хүрээ 4-р багийн малчин Сөрхөм овогтой Нямсүрэн байлаа. Төр,засгаас Аварга малчдынхаа хотонд очиж, тѳрийн хүндэтгэлийг үзүүлдэг уламжлалтай. Шагналыг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Улсын их хурлын гишүүн Х.Болорчулуун нар гардуулан өглөө. Дорнод аймгийн Сэргэлэн сумын Очир хүрээ багийн малчин С.Нямсүрэн нь Малын үүлдэрлэг байдлыг сайжруулах зорилгоор баталгаажсан үүлдэр, омгийн малаар, адуун сүргээ Галшар үүлдрээр,  хонин сүргээ Үзэмчин үүлдрээр, ямаагаа Баяндэлгэр үүлдрийн ухныг үндсэн сайжруулагчаар тус тус ашиглаж байна. Стандартын шаардлага хангасан үржлийн малыг үржилд зориулан 2016-2018 онуудад 555 толгой малыг худалдсан, малгүй өрхийг малжуулах зорилгоор 2016-2018 онд 880 толгой малыг өгч, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхдээ залуу малчин, шинээр мал маллаж байгаа иргэн, өрхөд мал маллах туршлагаа тус сумын залуу малчдад нарт зааж сурган ажиллаж байна. Оны эхний 100 эхээс бойжсон төл 2016-2018 онуудад 100 – 100 хувиар бойжуулж, Оны эхэнд тоологдсон малын тоо 2016-2018 онд 1371 – 2051 толгой мал байна. Өмнөх онтой харьцуулахад 680 толгой буюу 49,5 хувиар малаа өсгөжээ.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар