Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Аймгийн аварга малчид, фермер, тариаланчид тодорлоо

2019-01-29 10:28

XVII дугаар жарны шороон Гахай жилийн хаврын тэргүүн сарын Шинийн нэгэн буюу Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярыг угтан хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан аймгийн аварга малчид, фермер, тариаланчдыг тодрууллаа.

 “Аймгийн аварга малчин”

Баяндун сумын 1 дүгээр багийн малчин Жамсрангийн Болдбаатар,

Баяндун сумын 3 дугаар багийн малчин Бадамхандын Гантөмөр,

Баянтүмэн сумын 2 дугаар багийн малчин Оюунбалдангийн Ирэнбар,

Баянтүмэн сумын 2 дугаар багийн малчин Хэрээгийн Мөнхбаатар,

Баян-Уул сумын  2 дугаар багийн малчин Осорын Пүрэв,

Баян-Уул сумын  2 дугаар багийн малчин Лувсандашийн Мөнхбаяр,

Булган сумын 2 дугаар багийн малчин Энхбаатарын Баттөр,   ,

Булган сумын 4 дүгээр багийн малчин Үржингийн Тогтох,

Гурванзагал сумын 2 дугаар багийн малчин Цэгмэдийн Дашдондог,

Дашбалбар сумын 3 дугаар багийн малчин Цэдэнжавын Ганбаатар,

Матад сумын 4 дүгээр багийн малчин Лхамын Ганзориг,

Сэргэлэн сумын 2 дугаар багийн малчин Шагдарсүрэнгийн Мөнхбямба,

Сэргэлэн сумын 3 дугаар багийн малчин Очиржавын Сугар,

Халхгол сумын 3-дугаар багийн малчин Дондогдоржийн Энхтүвшин,

Хөлөнбуйр сумын 3 дугаар багийн малчин Нямын Баянмөнх,

Хөлөнбуйр сумын 2 дүгээр багийн малчин Базарын Жадамбаа,

Цагаан-Овоо сумын 1 дүгээр багийн малчин Пүрэвсүрэнгийн Энх-Амгалан,

Цагаан-Овоо сумын 4 дүгээр багийн малчин Баатарцогтын Балхүү,

Чойбалсан  сумын 1 дүгээр багийн малчин Чадраабалын Ганзориг,

Чойбалсан  сумын 2 дугаар багийн малчин Чулуунбаатарын Эрдэнэбаатар,

Чулуунхороот сумын 2 дугаар багийн малчин Мягмарын Дорж

“Аймгийн аварга фермер”

Хэрлэн сумын 7 дугаар багийн фермер Лувсандоржийн Цэндсүрэн    

“Аймгийн аварга тариаланч”

Баяндун сумын 4 дүгээр багийн ногоочин Жамтарын Энхцэцэг

Дашбалбар сумын 5 дугаар багийн ногоочин Дамдинсүрэнгийн Цэнгэлмаа

Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн ногоочин Цэвэгжавын Лоор

Чулуунхороот сумын 1 дүгээр багийн ногоочин Сэрээтэрийн Дашуудай нар тус тус тодорчээ.

Эргэх дөрвөн цагт буянт сүргээ өсгөн үржүүлж, малын үүлдэр угсааг сайжруулан, монгол ахуйг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан малчид, тал нутгийн шимт хөрсөнд тариа буудайг түм бумаар үржүүлж буй ургах наран зүгийн ургац арвин тариаланчид минь нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг ийнхүү хүртэж байна.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар