Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Дорнод аймаг Өрсөлдөх чадвараараа эхний тавд багтжээ

2019-01-23 23:12

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2018"-ын үр дүнг танилцууллаа. Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 180 орчим шалгуур үзүүлэлтийг нэгтгэн тооцжээ. "ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТАЙЛАНГ ХӨГЖЛИЙН ХЭМЖҮҮР ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХ ЮМ" Энэ талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан "Өрсөлдөх чадварын тайланг хөгжлийн хэмжүүр гэж ойлгож болох юм. Уг тайланг удирдах албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид, энгийн иргэд ч ашиглах боломжтой. Тайлангаас харахад Архангай аймаг нийлбэр оноогоор 21 аймгаас сүүл мушгиж байгаа хэдий ч эхийн эндэгдэл хамгийн бага, бага насны хүүхдүүдийн сургуульд хамрагдалт сайн гэдэг үзүүлэлтээрээ улсад тэргүүлж байгаа. Тэгэхээр тайлангаас тухайн аймаг бусдаасаа юугаараа хоцорч, юугаараа тэргүүлж байна вэ гэдгийг харж болох юм. Тайланг гаргахдаа ҮСХ-ны статистик мэдээллээс гадна тухайн аймагт бизнес эрхэлж буй хүмүүсээс нууц санал авч ашигладаг" хэмээн ярилаа. ХБНГУ-ын ОУХАН-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн захирал Карин Райнпрехт "Аймаг орон нутгийн хөгжлийн стратегийг бий болгох, хөгжлийг дэмжихийн тулд бодитой судалгаан дээр суурилах шаардлагатай. Тиймээс уг судалгааг дэмжин ажилладаг" хэмээв. ДОРНОГОВЬ, ХЭНТИЙ, ГОВЬСҮМБЭР, ӨВӨРХАНГАЙ АЙМГУУД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ОНООГОО ХАМГИЙН САЙН АХИУЛЖЭЭ Үргэлжлүүлэн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэд захирал И.Одончимэг судалгааны тайлангаас онцлох үзүүлэлтүүдийг танилцууллаа. Тэрбээр "2018 оны судалгааны тайлангаас харвал өмнөх жилүүдийн адил Орхон аймаг өрсөлдөх чадвар хамгийн өндөртэйгөөр үнэлэгдсэн. Дараа нь Дархан, Өмнөговь, Дорноговь, Дорнод аймгууд өрсөлдөх чадвар сайтай гэж үнэлэгдсэн байна. Энэ жилийн тайлангийн онцлог гэж хэлж болох нэг үзүүлэлт бол өрсөлдөх чадвар өндөртэй аймгуудын онооны зөрүү харьцангуй багассан. Өрсөлдөх чадвар дундаж аймгуудад бага зэргийн өөрчлөлт гарч, өрсөлдөх чадвар султай аймгууд хэвээрээ байна. Тухайлбал, Архангай, Говь-Алтай, Дундговь, Булган аймгууд харьцангуй сул үнэлгээ авсан. Өмнөх жилүүдэд дэд бүтцийн хөгжил аймгуудын өрсөлдөх чадварын оноог нэмэгдүүлэх хүчин зүйл болдог байсан бол энэ жил эсрэгээрээ дэд бүтэц дээр илүү анхаарах шаардлагатай гэсэн дүр төрх харагдаж байна. Эдийн засгийн өсөлтөөр Орхон, Өмнөговь, засаглалын үр ашгаар Сүхбаатар, бизнесийн үр ашгаар Дархан, Өмнөговь, дэд бүтцийн хөгжлөөр Орхон, Говьсүмбэр аймгууд эхэнд эрэмбэлэгдсэн. Харин өмнөх жилийн нөхцөл байдлаасаа хамгийн сайн ахисан аймгуудад Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай нэрлэгдэж байна. Тухайлбал, Дорноговь аймаг өнгөрсөн жилийн өрсөлдөх чадварын оноогоо 12-оор ахиулсан. Үүнд нь эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн байна. Аймгуудад тулгамдаж буй асуудлын талаар бизнес эрхлэгчдээс санал асуулга явуулахад, Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай Дэд бүтэц, цахилгаан дулааны асуудлыг шийдвэрлэхэд анхаарахАжлын байрыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, зээлийн хүүг бууруулах шаардлагатайг хэлж байсан" хэмээн танилцууллаа. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг долоо дахь жилдээ тасралтгүй гаргаж байгаа бөгөөд аймгуудын Засаг дарга, удирдлагуудын хүлээж, үр дүнг нь хардаг судалгаа болоод байгааг хэлж байсан юм


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар