Чойбалсан, Дорнод
 
 

"Ахмадаа сонсох" өдрөөр 368 ахмадаа сонсжээ

2019-01-07 15:56

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Ахмадын ачлал” хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2018 оны А/55 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, ахмад настны нийгмийн халамж хамгааллыг сайжруулах, тэдний оролцоог дэмжих, санал санаачлагыг бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх зорилгоор сар бүрийн 21-ний өдөр “Ахмадаа сонсох өдөр”-ийн арга хэмжээг нэг жилийн хугацаанд нийт 12 удаа зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд: 2 дугаар сард Хөнгөн, хүнсний салбарт ажиллаж байсан ахмадууд 3 дугаар сард Цэрэг хүчний байгууллагын ахмадууд, ахмад дайчид 4 дүгээр сард Газар тариалангийн салбарт ажиллаж байсан ахмадууд 5 дугаар сард Алдарт эхийн одонтой, олон хүүхэд төрүүлж өсгөсөн ахмадууд 6 дугаар сард Хувиараа хөдөлмөр, аж ахуй эрхэлж байсан ахмадууд 7 дугаар сард Урлаг, соёл, спортын салбарт ажиллаж байсан ахмадууд 8 дугаар сард Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан ахмадууд 9 дүгээр сард Боловсролын салбарт ажиллаж байсан ахмадууд 10 дугаар сард Уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарын ахмадууд болон худалдаа, үйлчилгээний салбарын ахмадууд 11 дүгээр сард Төрийн байгууллагад ажиллаж, удирдах ажил хашиж явсан ахмадууд 12 дугаар сард Мал аж ахуйн салбарын ахмадуудаа тус тус хүлээн авч уулзав. Уг арга хэмжээний хүрээнд нийт 12 удаагийн уулзалтаар 268 ахмадыг сонсч, ахмадуудаас дэвшүүлсэн санал санаачлагыг бодлого үйл ажиллагаандаа тусгаж, санал, зөвлөмжүүдийг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллалаа.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар