Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Мал сүрэг 5 толгой дээрээ өсч 2,4 саяд хүрчээ

2019-01-07 12:48

Аймгийн Засаг даргын А/552 дугаар захирамжийн дагуу мал тооллогын ажлыг Дорнод аймагт 12 сарын 7-17 ны өдрүүдэд зохион байгуулан явуулсан. Нийт 14 сумын 67 багт 394 тоологч ажиллаж, хяналтын тооллогоор аймгийн комиссын гишүүд 9 чиглэлд гарч тооллогын ажилд хяналт тавьж ажилласан. Аймгийн хэмжээгээр 2018 оны эцэст урьдчилсан дүнгээр 2 377 783 толгой мал тоологдож, малын тоо 5 төрөл дээр өссөн байна. Мөн төллөх насны 931187 толгой хээлтэгч малын 837814 толгой (89.9%) нь төллөжээ. Нийт гарсан төлийн 828945 толгой (98.4%)-ыг бойжуулжээ. Дорнод аймгийн хэмжээнд 7295 малтай өрх түүний дотор 5092 малчин өрх байгаа бол нийт малын тоогоор Дашбалбар сум тэргүүлсэн байна. Нийт малчдыг насны бүлгээр авч үзвэл: 15-34 насны малчид 33 хувь, 35-59 насны малчид 57 хувь, 60-с дээш насны малчид 10 хувийг тус тус эзэлж байна.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар